М-Би-Юу Менежмент ХХК

М-Би-Юу ХХКомпаны менежментийн ерөнхий бодлого, зохион байгуулалтыг явуулдаг М-Би-Юу Менежмент ХХКомпани нь менежментийн зөвлөгөө, судалгаа зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:

  • Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний төсөл, төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтад зуучилах
  • Үйл ажиллагаа нь тогтворжсон ч үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэх чадавхигүй байгаа компани, хувь хүмүүсд менежмент, маркетингийн зөвлөгөө өгөх, үйл ажиллагаа нь тогтворжитол менежментийн талаас хамтран ажиллах
  • Шинэ брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах төлөвлөгөө, менежментийн үйлчилгээг үзүүлэх
  • Дотоодод үйл ажиллагаа явуулдаг жижиг болон дундаж компаниудад гадаадын үйлдвэр, компаниудын дистрибьютер болон төлөөлөгчийн газрын эрхийн зөвшөөрлийг авч өгөх, зөвлөгөө өгөх
  • Үйл ажиллагаа нь доголдож байгаа үйлдвэр, үйлчилгээний газруудад менежментийн цогц үйлчилгээг санал болгон үйл ажиллагааг нь тогтворжтол хамтран ажиллах
  • Хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хувь хүн, албан байгууллагуудад хөрөнгө оруулалтын зөвлөгөө үзүүлэх, шаардлагатай гэж үзвэл сонирхосон салбарын хувьд судалгаа хийж үйлдвэрлэл, үйлчилгээний төсөл боловсруулж өгөх, эсвэл бэлэн сонгогдсон төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжыг олгох
  • Үйлдвэрийн газруудад бүтээгдэхүүнээ хэрхэн экспортлох талаархи мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг ерөнхий чиглэлүүдээр ажиллаж байна.

Менежментийн компанид 3-н хүний бүрэлдэхүүнтэй бичил Судалгаа болон Хөгжүүлэлт /Researche & Devolopment/-ийн баг багтаж байгаа нь орчин үеийн компаний соёлыг өөртөө агуулсан нэг онцлог юм.


MBU R & D баг нь одоогоор инстант аарц гэсэн бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтийг хийж байна. Уг бүтээгдэхүүн нь уламжилалт цагаан идээг орчин үеийн хэрэглээнд илүү хялбараар нэвтрүүлэх зорилготой юм.

М-Би-Юу Менежмент ХХК нь Хөнгөн блокны үйлдвэрийн төсөлийг дуусгаад байгаа ба тус үйлдвэрийг хөрөнгө оруулагчидад нь 2013 оны 8-р сараас эхлэн хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Цаашид энэхүү үйлдвэрийн менежментийг мөн хариуцан ажиллахаар гэрээ байгуулаад байгаа.

Мөн М-Би-Юу Алиминиум ХХК-ыг байгуулан БНХАУ-ын Жангсу Жаннан Индастри Группын охин компани болох Жангсу Жаннан Индастри Профайл ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2013 оны 6-р сараас эхлэн Барилгын дотор тусгаарлах ханыг Монгол улсдаа нийлүүлэхээр ажиллаж байна. Энэхүү хана нь Монгол улсад шинээр хийгдэж буй шинэ технологи билээ.