M-Би-Юу Фүүдс ХХК

mFreshee нийтийн түргэн хоолны сүлжээ ресторан. Өнөө үед хүн бүр эрүүл, цэвэр байгалийн гаралтай хүнс хэрэглэхийг зорьдог болсон ч энэ нь бодит амьдрал дээр хараахан биелэлээ олоогүй байгаа бөгөөд энэхүү хэрэгцээ шаардлагын үүднээс дэлхийн стандартад нийцсэн нийтийн хоолны сүлжээ рестораныг франчайзингийн аргаар түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байна. Энэхүү төсөл нь 2012 оны 2 сараас хэрэгжиж эхэлнэ.


 

Инстант аарц. Монголчуудын өвлийн улиралд хамгийн их хэрэглэдэг бүтээгдэхүүн бол аарц юм. Аарц нь дархлаа сайжруулж хүний биедэрч хүч нэмж өгдөг бүтээгдэхүүн юм. Тийм ч учраас Монголчууд эрт дээр үеэс өвлийн улиралд ихээр хэрэглэж ирсэн байдаг. Энэ бүтээгдэхүүн маань цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд ямар ч химийн хольц ороогүйн дээр эм бэлдмэлгүйгээр дархлаа сэргээнэ гэсэн үг юм. Гэхдээ энэ бүтээгдэхүүний маань сул тал нь хэрэглэхэд үнэхээр хэцүү бөгөөд өвлийн улиралд хөлдөөж бэлдээд буцалгаж уудаг бүтээгдэхүүн юм. Ийм учраас энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглээнд илүү ойр хялбар болгохын тулд бид хатааж савлан, буцалсан усанд хийж уухаар болгохыг зорьж байна. Ерөнхийдөө уг бүтээгдэхүүн маань зах зээлд гарахад бэлэн болсон бөгөөд хамгийн сүүлийн хатааж савлах технологийн үе шатан дээрээ явж байгаа юм.Уг бүтээгдэхүүнийг манай компани(MBU ХХК) өөрийн нэр дээр патентжуулж авсан ба Сингапур улсын “King oceanholding” LLC- тэй хамтран үйлвэрлэлд нэвтрүүлж эхлээд байна. Тиймээс энэ оны 3-р сараас эхлэн Монголын зах зээлд худалдаалж эхлэхээр төлөвлөн ажиллаж байна.


Бүтээгдэхүүний үндсэн төрлүүд:

  • Чихэрлэг аарц
  • Чихэргүй аарц
  • Витаминтай аарц(+С, +D, +A, Mutli vitamin)
  • Жимстэй аарц (чацаргана, гүзээлзгэнэ)
  • Зөгийн балтай аарц

Хэрэглэх заавар: 250-300 грамм буцалсан устай хольж хэрэглэнэ.