Компаний тухай
М-Би-Юу ХХК нь 2011 онд гадаад худалдаа, онлайн худалдаа, барилга угсралт, менежментийн үйлчилгээ, технологийн шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Компани нь одоогоор:
- М-Би-Юу Менежмент ХХК
- М-Би-Юу Фүүдс ХХК
- М-Би-Юу Технологи ХХК
- Марзат Цамхаг ХХК
- М-Би-Юу Трейдинг ХХК
- NoFu Анимэйшн Студио зэрэг салбар компаниудаар үйл ажиллагаа явуулж байна.
Эрхэм зорилго:
Хэрэглэгч сектороор манлайлсан, итгэлийн ханаар хамгаалагдсан, хариуцлагын бодлогыг чандалсан, ухаалаг хэрэглээг хөгжүүлэгч менежмент.
Алсын хараа:
Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, хэрэглээ нь болж чадсан хамгийн шинэлэг, ухаалаг технологийн бүтээгдэхүүнүүдийг үүсгэж, менежментийн хүчирхэг бодлого, зохицуулалтаар удирдан, чадварлаг, хариуцлагатай багаар хөгжүүлж, ямагт манлайлагч, анхдагч байна.
Уриа:
iMore, mEasy - Илүү ухаалаг, илүү хялбар – yИлүү, иХялбар
Бидний үнэт зүйлс:
Мэргэшсэн өндөр чадвар бүхий ажиллах хүч, санал санаачлагатай, нэгдмэл үзэл санаатай, хариуцлагатай, ямагт шинийг илэрхийлэгч, багаар ажиллаж чадах боловсон хүчин.
Монгол гэсэн нэрээр эхлэсэн М-Би-Юу ХХК-ны нэр хүнд, үзэл санаа, өрсөлдөх чадвар, түүний нэрийн доор хийгдэж буй бүхий л үйл ажиллагаа нь бидний үнэт зүйлс юм.